GOBIDARA брэнд "Үндэсний Ногоон Лаб” платформд орлоо

GOBIDARA брэнд "Үндэсний Ногоон Лаб” платформд орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар хэрэгжсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Үндэсний Ногоон Лаб” платформд нийт 135 компани төслөө ирүүлснээс GOBIDARA брэнд шилдэг 30 төслийн нэгээр шалгарсан билээ. 🌿 COP17-ийн үеэр бид Монголын ургамал болон амьтны гаралтай түүхий эдэд түшиглэн бүтээсэн, инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, төслөө амжилттай хамгаалах үнэ цэнтэй боломжийг олж авлаа. Бид төслийнхөө хүрээнд цаашдын үйл ажиллагаандаа байгальд ээлтэй сав баглаа боодлыг үе шаттайгаар нэвтрүүлж, бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн үнийн дүнгийн 1 хувийг цөлжилттэй тэмцэх үйлсэд зориулахаа амласан. Энэхүү ногоон санаачилга, төслийг маань үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас батламж гардуулсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй байгальд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх дараагийн алхмын урам зориг байлаа. Бид зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус, Монголын байгалийн баялгийг үнэ цэнтэйгээр ашиглан, эх дэлхийдээ эерэг өөрчлөлт авчрахыг зорьж байна. GOBIDARA — Энгийнээс эрүүл. 🤎