Gobidara WEIDE Booster Grant шалгаруулалтад тэнцлээ
Бид та бүхэндээ нэгэн баярт мэдээг хуваалцаж байна. Gobidara брэнд нь WEIDE (Women Exporters in the Digital Ec...
Дэлгэрэнгүй
Монголчууд эрт дээр үеэс арц, гангыг уугиулан, гэр орон, ахуй орчноо ариусгах уламжлалыг үеэс үед өвлүүлэн ирсэн. Арц, ганганы анхилуун үнэр нь монгол ахуй, зан заншил, байгальтайгаа зохицон амьдрах соёлын нэгэн хэсэг болсоор иржээ.
Буддын шашин, уламжлалт зан үйлийн хүрээнд арц, гангыг уугиулах нь орчныг ариусгах, таагүй энергийг арилгах, амгалан тайван уур амьсгал бүрдүүлэх бэлгэдэлтэй хэмээн үздэг.
Харин орчин үеийн шинжлэх ухаан эдгээр ургамлыг өөр өнцгөөс судалдаг. Арц болон ганга нь байгалийн гаралтай олон төрлийн биоидэвхт нэгдэл, антиоксидант шинж чанартай бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг бөгөөд тэдгээрийн химийн найрлага, биологийн идэвхийн талаар олон судалгаа хийгдсээр байна.
Gobidara энэхүү олон зуун жилийн уламжлалт хэрэглээг орчин үеийн бүтээгдэхүүний хэлбэрт оруулж, арц болон ганганы онцлогийг шатааж уугиулах шаардлагагүй, хэрэглэхэд хялбар шүршдэг хэлбэрээр хүргэж байна.
Шинжлэх Ухаан + Өв Соёл = Инноваци