Gobidara WEIDE Booster Grant шалгаруулалтад тэнцлээ

Gobidara WEIDE Booster Grant шалгаруулалтад тэнцлээ

Бид та бүхэндээ нэгэн баярт мэдээг хуваалцаж байна. Gobidara брэнд нь WEIDE (Women Exporters in the Digital Economy) Booster Grant олон улсын хөтөлбөрт амжилттай шалгарлаа. Энэхүү хөтөлбөрт дэлхийн 69,000 гаруй өргөдөл, оролцогчдын дундаас шалгарсан нь бидний хувьд олон улсын зах зээлд гарах дараагийн томоохон алхам болж байна. Энэхүү боломж нь бидэнд: ✨ Экспортын чадавхаа улам бэхжүүлэх ✨ Дижитал хөгжлөө хурдасгах ✨ Олон улсын зах зээлд брэндээ өргөжүүлэх ✨ Монголын байгалийн гаралтай, шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнийг дэлхийд хүргэх боломжийг нэмэгдүүлэх болно. Энэ амжилт бол зөвхөн Gobidara багийнх биш. Биднийг үргэлж дэмжиж, итгэл хүлээлгэдэг хэрэглэгчид, харилцагчид, хамтрагч байгууллагууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

💚 Монголын өв уламжлал, орчин үеийн шинжлэх ухааныг хослуулсан бүтээгдэхүүнээ дэлхийн хэрэглэгчдэд хүргэх бидний аялал үргэлжилсээр.